Будааны гурилтай шөл / 떡국/ - Dog guk

Сайн байцгаана уу? Удахгүй шинэ жил болох гэж байна. Монголчууд бид шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэдэг, хүн болгоны хүлээдэг хамгийн сайхан баяруудын нэг билээ. Харин Солонгост Christmas-ийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Айл гэрийн хоолны ширээний голлох идээ нь энэ шөл байдаг юм байна. За ингээд та ч бас энэ шөлийг хийгээд үзээрэй.
ОРЦ: 2-3 хүний порц
Хавтгай хэрчсэн будааны гурил - 600гр Үхрийн мах - 100грСармис - 1 хумсЗагасны усан тос - 2 х/хНогоон сонгино - 1шӨндөг - 3шГүнжидийн тос - 2 ц/хХар перец - бага зэрэгДалайн байцаа -1ш
ХИЙХ АРГАЧЛАЛ:

Эхлээд та гал дээр 8 аяга орчим ус буцалгана. 3 аяга хавтгай хэрчсэн будааны гурилыг хүйтэн усанд дэвтээнэ. 100 гр үхрийн махыг жижиг савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. 2 жижиг аяга бэлтгээд нэгэнд нь 2ш өндөгнийхөө шарыг хийж нөгөө аяганд цагааныг хийгээд үлдсэн 1 өндгөө шар цагаантай нь өндөгний цагааныг хийсэн аягандаа нэмж хийгээрэй. Буцалж байгаа усанд хэрчсэн махаа хийж дунд зэргийн гал дээр буцалгана.


Одоо өндөгнийхөө шарыг шарж бэлтгэе. Өндөгний шараараа шөлөө болсны дараа чимэглэлд ашиглана. Хайруулын тавгандаа бага зэрэг тос хийж халаасны дараа галаа унтрааж тосыг нь салфеткаар зөөлөн арчиж авна. Ингэснээр өндөг жигд цэвэр тэгш гадаргатай шарагдахад тусална. Өндөгний шараа 2 талаар нь шарж гаргаад нимгэн нарийн хэрчиж бэлтгэнэ.

Далайн байцаагаа газан плитканы галын дөлд сэвэх хөдөлгөөнөөр 2 талаар нь дэвж хатаана. Галын дөлд удаан барьж болохгүй шүү. Түлэгдэх аюултай. Ингээд цэвэр гялгар уутанд хийж базаж бутлана. Далайн байцаагаа шөлөө болсны дараа өндөгтэйгээ хамт чимэглэлд ашиглана.

Мах хийсэн шөлөө 20 минут орчим буцалгаад шаардлагатай бол бага зэрэг ус нэмж хийгээд 1 хумс сармис, дэвтээсэн дог, 2 х/х загасны усан тос хийж таглаад дахин буцалгана. Хэсэг буцалгасны дараа өндөгний цагаан, 2 ц/х гүнжидийн тос, хар перец, ногоон сонгиноо шөлөндөө нэмж хийнэ. Өндөгөө хийж 10 секунд орчим болоод хутгаарай. Мөн шөлний гадаргад үүсэх нитгэрийг авч байх хэрэгтэй.

Хэсэг хугацаанд буцалгаад аягална. Аягалаад дээр бэлтгэсэн шарсан өндөг, хайрч буталсан далайн байцаагаараа чимэглэж тавьна. Шөлөө кимчи болон бусад ногоонй салат /банчан/ - тай хамт олгоно.
Сэтгэгдэл: